ebook img

IV БОГДЫН НАМТАР IV: Жавзандамба Лувсантүвдэнванчигжигмэджамцпэрэнлэйн намтар сүсгийн лянхуа цэцэрлэгийг мөшөөлгөгч нарны гэрэл хэмээх оршив - BIOGRAPHY OF IV JEBZUNDAMPA PDF

283 Pages·2020·1.677 MB·Mongolian
by  
Save to my drive
Quick download
Download
Most books are stored in the elastic cloud where traffic is expensive. For this reason, we have a limit on daily download.

Preview IV БОГДЫН НАМТАР IV: Жавзандамба Лувсантүвдэнванчигжигмэджамцпэрэнлэйн намтар сүсгийн лянхуа цэцэрлэгийг мөшөөлгөгч нарны гэрэл хэмээх оршив - BIOGRAPHY OF IV JEBZUNDAMPA

BOGD ARCHIVE IV БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ VII Банчин Богд Лувсанбалдандамбийнямчоглайнамжал IV БОГДЫН НАМТАР IV Жавзандамба Лувсантүвдэнванчигжигмэджамцпэрэн лэйн намтар сүсгийн лянхуа цэцэрлэгийг мөшөөлгөгч нарны гэрэл хэмээх оршив Төвд хэлнээс орчуулсан: доктор Б.Няммягмар Улаанбаатар 2020 ННА 86.2 ДАА 922 Ч-749 Төвд хэлнээс орчуулсан: доктор Б.Няммягмар Цаасны хэмжээ: B5-176x250 Хэвлэсэн тоо: 200 ISBN: 978-9919-9523-5-8 Амжилтын гарц ХХК-д эхийг бэлтгэж, хэвлэв. " " BOGD ARCHIVE IV 7th Panchen lama Palden Tenpai Nyima BIOGRAPHY OF IV JEBZUNDAMPA Translated by: Dr. Nyammyagmar Batbayar Арван үеэрээ шүтэж тахилын орон болгосон Аравдугаар Богдын өлмийд мөргөн залбирья Арван зүгийн монголчуудыг хураан зохиож Арван буяны үндсийг дэлгэрүүлэн хайрла Монголын Нууц Тарнийн нийгэмлэгийн тэргүүн Т.Мөнхбаяр Гарчиг Монголын бурханы шашин ба IV Богд Жавзандамба хутагт ...............vii Богдын гэгээний дүр хувилгаан зэрэгчлэн хувилсаны IV хувилгаан гарсан нь ...................................................................................1 1775 он ......................................................................................................2 1777 он ........................................................................................................2 1780 он .......................................................................................................4 1781 он ........................................................................................................6 vi 1782 он .......................................................................................................25 1783 он .......................................................................................................32 1784 он .......................................................................................................36 1785 он .......................................................................................................39 1786 он .......................................................................................................41 1787 он........................................................................................................43 1788 он .......................................................................................................45 1789 он .......................................................................................................47 1790 он .......................................................................................................51 1791 он .......................................................................................................55 1792 он .......................................................................................................57 1793 он .......................................................................................................58 1794 он .......................................................................................................61 1795 он .......................................................................................................64 1796 он .......................................................................................................69 1797 он .......................................................................................................71 1798 он .......................................................................................................76 1799 он .......................................................................................................79 1800 он .......................................................................................................82 1801 он ........................................................................................................84 1802 он .......................................................................................................87 1803 он .......................................................................................................93 1804 он .......................................................................................................103 1805 он .......................................................................................................142 1806 он .......................................................................................................147 1807 он .......................................................................................................154 1808 он .......................................................................................................184 1809 он .......................................................................................................198 1810 он ........................................................................................................208 1811 он .........................................................................................................214 1812 он ........................................................................................................219 1813 он ........................................................................................................225 Хүний нэрийн хэлхээ ........................................................................................263 Газрын нэрийн хэлхээ .......................................................................................272 Монголын бурханы шашин ба IV Богд Жавзандамба хутагт IV Богд Лувсантүвдэнванчүг нь 1775 онд Төвдийн нутаг Жидшод- ын гол хэмээх газар түшмэл Содномдаш, Янжинбалмо нарын гэрт мэндэлжээ. Түүний аав Содномдаш Гэсэрийн угсааны хүн бөгөөд VIII Далай лам Жамбалжамцын ах байжээ. Түүнийг 6 настай байхад буюу 1781 онд Их хүрээнд залж, Халхын шашны тэргүүнээр өргөмжлөв. Энэ үед Монгол газар хөл хөлсөөн, vii хямрал тэмцэл намжсан бөгөөд тухайн үеийн Номын Их Хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар хот 1775 онд Хүй Мандал хэмээх газраас нүүж ирээд 6 жил болж байлаа. Энэ үед Чингэлтэй хайрханы зүүн суга Сэлбэ голыг өгсүүлэн II Богдын хойтын буянд зориулан барьсан өдгөөгийн Дамбадаржаа хийд, Дашчойнхорлин (Одоогийн Япон цэргийн дурсгалын цогцолбор) хэмээх хоёр хийд, өнөөгийн Амгалан хавьд Манжийн хүрээ буюу Манжийн цэргийн анги Амгаланбаатар гацаа суурьшаад байжээ. Хот байгуулалтын хувьд IV Богд бол Номын их хүрээний болоод өнөөгийн Улаанбаатар хотыг үндэслэгч гэж хэлж болох юм. Тэрээр одоогийн МУИС-ийн I байрны баруун талд 1806 онд Дэчэнгалав буюу Дүйнхор дацанг барьсан бөгөөд хожмын Төрийн ордон, МУИС, Сүхбаатарын талбай зэрэг Монгол улсын 0 цэг үүсэн бий болжээ. Мөн Зурхайн дацан, Гандантэгчинлин, бясалгал дияны Шадавлингийн хийд, гүн ухааны Гунгаачойлин дацанг ч байгуулжээ. Халхын Номын Их хүрээ, Да хүрээ, Нийслэл хүрээ, Улаанбаатар хот бол угтаа Ривогэжай Ганданшадавлин хэмээх Өндөр гэгээний Хэнтийн нуруунд байгуулсан Сарьдагийн хийдийн залгамж, түүний өмнө Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнд зориулан байгуулсан эсгий хотын шууд үргэлжлэл юм. Уншигч таны толилон буй IV Богдын намтраас дүгнэн үзвэл: IV Богдын өдөр тутмын үйл ажиллагааг симбан хэмээх дэрний бичээч нар туйлын нягт нямбай бичиж, тэмдэглэж хөтөлж байжээ. Энэ тэмдэглэлд тулгуурлан, таалал барьсны дараа VII Банчин Лувсанбалдан дамбийнямчоглайнамжал намтарыг нь бичсэн байна. Энэ намтрын дотор маш олон монгол лам ноёдын нэрс гарч байна. Энэхүү нэрсийг Монголын Үндэсний Номын Санд хадгалагдан үлдсэн гэрийн үеийн бичмэлүүдтэй тулган үзвэл, тухайн үед амьдарч байсан Чингисийн алтан ургийнхан болоод тэдний үйл ажиллагаа, амьдрал намтартай холбогдох сурвалж болно. IV Богдын үеэс эхлэн өнөөгийн Улаанбаатар хот бол монголын олон аймаг хошууны язгууртнууд болоод ард иргэдийг шашны боловсрол эзэмшүүлэх их сургууль болон тогтож, соронз адил татаж, нэгдэж нягтруулсан бөгөөд VIII Богд Жавзандамба хутагт 1911 онд Богд хаант Монгол улсыг байгуулах суурь нөхцлийг бүрдүүлсэн байна. Тухайн үеийн Манжийн хааны зуны ордон Шэхор (Жэхэ буюу Халуунаас зайлах ордон, одоогийн Хэбэй мужийн Чэндэ аялал жуулчлалын хот), Утай, Төвд зэрэг газар оронд аялан явсан бөгөөд энэхүү харилцаа холбоо нь Их хүрээг шашин соёлын төв болоход асар их үүрэг гүйцэтгэжээ. Аялал жуулчлалын зам харгуй, өртөө улаа, хоноглосон, үдэлсэн газрын нэр нь орон судлалын нэн сонирхолтой сурвалж болох юм. viii Их хүрээ бол Өндөр гэгээнээс уламжилсан шашны урлаг, гар урлалын хот байжээ. Энэхүү онцлогийг гайхалтай удирдан улам дэлгэрүүлсэн бөгөөд IV Богдын үед бүтээгдсэн хөөмөл, цутгамал, шармал, оёмол, сийлмэл, шороон будгийн танка зургийн урлаг асар хурдацтай хөгжсөн болохыг жил бүрийн тайлангаас нь бүрнээ харж болно. Энэ нь өнөөдрийн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Үндэсний Түүхийн Төв музей болон аймаг сумын орон нутгийг судлах музей, Гандантэгчинлин тэргүүтэн бурханы шашны сүм хийдүүд, цуглуулагч нарын гар дээр хадгалагдаж буй бурхан урлалын бүтээлүүдийн лавламж гарын авлага болох учир урлаг судлал, музей судлалын маш чухал баримтуудыг агуулсан сурвалж юм. Мэдээж хэрэг бурханы шашны лам хуврагуудын маш чухал гарын авлага болно. Монголын бурханы шашин хэмээх өөрийн онцлогтой бурханы шашны дэг ёс, хурал ном, урилга уншлагын маш олон түүхэн баримтууд энэхүү намтарт тодорхой гарна. 2019 онд VIII Богд Жавзандамба хутагтын 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Богд хааны ордон музейгээс санаачлан хэвлүүлж эхэлсэн Bogd archive хэмээх цувралын IV боть-д Жавзандамба Лувсантүвдэнванчигжигмэджамцпэрэнлэйн намтар сүсгийн лянхуа цэцэрлэгийг мөшөөлгөгч нарны гэрэл хэмээх оршив “ хэмээх VII Банчин Богд Лувсанбалдандамбийням чоглайнамжил-ын ” (1782-1853) бичсэн намтар хэвлэгдэж байна. VII Банчин Богдын тухай цухасхан өгүүлэхэд IV Богдоос 7 насаар дүү байсан бөгөөд байнгын харилцаатай номын садан, V Богдод гэлэн санваар хайрласан номын багш нь байсан юм. Богд хааны ордон музейд VII Банчин Богдын гүндаа (зэс хөөмөл)-г түүний бие лагшингийн хэмжээтэй бүтээсэн нь өнөөг хүртэл хадгалагдаж байна. Чухам хэзээ хэн бүтээсэн болоод хаана залж, шүтэж байсан нь тодорхойгүй боловч, IV Богд болоод V Богдын үед хамаарах урлагийн хосгүй үнэт бүтээл юм. Монголын түүх болоод Улаанбаатар хотын түүх, уран барилга, урлагсудлал, шашинсудлалын эрдэмтэн судлаачид болоод мянга мянган бурханы шашинтан монголчуудын мэргэн мэлмий саруул оюунд өргөн барьж буй энэ намтрын буянаар ухааны эш язгуур бүгд өрнөн дэлгэрэх болтугай. Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан, ix доктор Б.Няммягмар

See more

The list of books you might like

Most books are stored in the elastic cloud where traffic is expensive. For this reason, we have a limit on daily download.